top of page
Search

Бидний өдөр тутмын амьдралд KPI

“KPI  бодно” гээд, урамшуулал/бонус өгөх талаар ярих, "Гүйцэтгэлийн үнэлгээний KPI аргачлал" гэх мэт яриаг та олонтаа сонсож байсан уу?


Манай байгууллага KPI нэвтрүүлсэн гэх мэт KPI-г нэг систем, тогтолцоо мэт өрөөсгөл ойлголттой мэргэжилтнүүдтэй нилээдгүй их таарлаа.


KPI гэдэг бол аливаа гүйцэтгэлийг хэмжиж байгаа тоон үзүүлэлт бөгөөд менежментийн аль ч систем, тогтолцооны нэг агуулга нь болдог тул хүмүүс ингэж андуурах нь арга ч үгүй биз.

Иймээс энэ удаад уншигчиддаа зориулж, KPI-н амьдралд байгаа нийтлэг хэрэглээ, энгийн жишээг танилцуулья гэж бодлоо.

Олон улсад KPI, гүйцэтгэлийн хэмжилтийг аливаа процесс, систем, тогтолцооны нэг хэсэг болгож хэвшсэн байдаг.

Тэд KPI аргачлал, эсвэл KPI- Гүйцэтгэлийн үнэлгээ, бонус гэж сүр дуулиантай ярьдаггүй бөгөөд менежментийн түвшинд цөөн хэдэн тоон үзүүлэлтийг KPI хэмээн нэрлэж, улирал/хагас жил/жилийн давтамжтай тайлагнадаг. Гэхдээ бусад тоон үзүүлэлтүүдийг өдөр тутамдаа ашигласаар л байдаг.


Тухайлбал, дараах зургаас Фэйсбүүк дээр Like, Comment, Share гэх мэт KPI үзүүлэлтийг харж болно. 




Фэйсбүүк дээр та зураг, пост оруулахад таны постыг харсан хүмүүс like дарах, comment бичих, share хийх гэх мэт хариу үйлдэл үзүүлсэн байдаг. Магадгүй таны оруулсан пост бусдад таалагдсан эсэхийг like, comment, share-н тоон үзүүлэлтээр дүгнэчихэж байгаа юм.


Facebook-н Page хуудсуудыг жишээ болгон аваад үзье. Тухайн Page нь олон хүнд хүрч байна уу? идэвхитэй байна уу гэдгийг та зурагнаас харж болно. Энэ page 9,379дагагчтай, энэ 7 хоногт 17 шинэ дагагчтай болсон байна.



Эдгээр тоон үзүүлэлтийг өнгөрсөн 7 хоногтой харьцуулах, эсвэл өөр Page хуудсуудтай харьцуулах замаар тухайн Pageмхуудас идэвхитэй байгаа эсэхийг тодорхойлж болох юм.

Ийнхүү бидний өдөр тутмын амьдралд тоон үзүүлэлтүүд ашиглагдсаар л...


KPI эксперт, А. Нарантунгалаг

2019 оны 10-р сарын 28


KPI номын нээлтэд та бүхнийг урьж байна. Үйл ажиллагааны дэлгэрэнүй мэдээллийг


 
 
 

Comments


Subscribe Form

519-594-2362

  • facebook
  • twitter
  • linkedin

©2019 by clarity.mn.

bottom of page