top of page
Search

Хүний нойр бүтээмжид хэрхэн нөлөөлдөг вэ?

Нойрны ач холбогдлын тухай судалгаа олон байдаг ч нойргүйдэл бидний ажил амьдрал тэр дундаа бизнесийн үр дүнд хэрхэн нөлөөлдөг тухай Монголчууд бид тэр бүр ярилцахгүй байх шиг. Масловын хэрэгцээний онолд нойрыг хүний үндсэн хэрэгцээнд тооцдог. Өөрөөр хэлбэл олон хоног нойр дутуу явсан ажилтантай харилцаа, хандлага, гүйцэтгэлийн тухай яриад ч ойлгохгүй гэсэн үг.


ree

Нойроо бүтэн авч чаддаггүй ажилтан өдрийг аргацааж өнгөрөөх бөгөөд шинийг сэдэж, ажлын бүтээмжээ сайжруулах тухай бодох энерги, эрч хүчгүй байдаг.

Хичнээн эелдэг, сайхан зантай дарга байлаа гээд хэсэг хугацаанд нойр дутуу ажиллахад л шулам шиг ааштай болж хувирдаг гэнэ. Шөнө сайн унтаж чаддаггүй байдал нь удирдлагын өөрийгөө удирдах чадамжид сөргөөр нөлөөлөх бөгөөд нойр сайтай удирдлагуудаас хэд дахин илүү захирангүй, дээрэнгүй бөгөөд харилцаа муутай байдаг нь судалгаагаар тогтоогджээ.

3 сарын турш 104 нойр дутуу явдаг удирдах ажилтанд судалгаа хийхэд харилцааны асуудалтай, бусдыг ойлгох чадамж тун тааруу байсан байна.

Үүнээс дүгнэж үзвэл нойр дутуу удирдлага байгууллагад сөрөг уур амьсгал бий болгож, улмаар байгууллагын соёлыг доройтуулж, бизнесийн үр дүнг бууруулах магадлал өндөр байгааг харж болно. Дэлгэцээс дэлгэцийн хооронд, төслөөс төслийн хооронд ажиллаж амьдарч буй ачаалалтай нийгэмд ажилтнуудынхаа нойргүйдлийг хэрхэн багасгах вэ?

Нойргүйдлийн хор холбогдол болон хэрхэн сайн унтаж амрах тухай зөвлөмж өгөх, сургалт зохион байгуулах.

Стрэсс тайлах хөтөлбөр хэрэгжүүлэх. Үүнд: ажлын байран дээрх иога, бясалгал, сэтгэл зүйгээ удирдах арга зүй багтана.

  • Ажилтуудынхаа нойргүйдлийг хэмжих.

  • Ажлын байрны шинжилгээ хийж, процессийн сайжруулалт хийх.

  • Ажил амьдралын тэнцвэрийг дээшлүүлэхэд чиглэсэн журмын өөрчлөлт хийх.

  • Ажилтны ээлжийн амралт болон аливааа амралтын өдрүүдээр утсаар ярьж, и-мэйл явуулахаа зогсоох.

  • Ажлын байран дээр дуг хийх, түр амрах боломж, нөхцлийг бүрдүүлэх.

  • Богино хугацаанд ихийг амжуулан ажилтнуудаа амрах цагт нь амрааж чадаж байгаа удирдлагуудыг урамшуулах.

  • Зөвхөн санхүүгийн нөөц бус хүний нөөц боломжоо шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ нягт төлөвлөх.

Нойр муутай ажилтан, удирдлага таны харилцагч, үйчлүүлэгчид үзүүлэх үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байгаа юм биш биз?

Судалгааны баримтыг www.atd.org-оос #нойр #бүтээмж

 
 
 

Comments


Subscribe Form

519-594-2362

  • facebook
  • twitter
  • linkedin

©2019 by clarity.mn.

bottom of page